top of page

АМС-ын талаарх түгээмэл асуултууд

  • AMC байгууллагын тухай

AMC (Achievement Makers Chamber) буюу Амжилтын танхим нь 2019 онд үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

  • AMC ямар зорилготой байгууллага вэ?

Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл зорилго бүхий идэвхитэй хүмүүсийг нэгтгэх, өөрийн хүслээр өсөж хөгжих боломжолгож,бусдыг амжилтанд хүрэхэд нь туслах зорилготой.

  • AMC үйл ажиллагаандаа баримталдаг ямар зарчмууд байдаг вэ?

             - Хүн бүрт боломж олгох

             - Бусдыг амжилтанд хүрэхэд туслах

             - Өөрийн хүслээр хөгжих боломж

             - Бизнесийн өндөр ёс зүйтэй байх

             - Мэргэшсэн байх

  • AMC байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

AMC байгууллага эрхэм зорилгын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнд:

 

Хувь хүний хөгжлийн үйл ажиллагаа

  • Хувь хүний хөгжил, илтгэх, бусдад өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтууд

  • Амжилтанд хүрсэн эрхмүүд, бизнесмэнүүдийн амжилтаас суралцах, ярилцах зорилготой лекц, уулзалтууд

  • Гишүүдийн хоббиг хөгжүүлэх, шинэ хоббитой болох, сонирхлын бүлгүүдийн чөлөөт арга хэмжээнүүд

Нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүд

  • Хүмүүсийг эерэг өөрчлөлт бүтээх, идэвхитэй иргэн байхад нь дэмжиж нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд

Бизнесийн хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээ

  • АМС байгууллагын гишүүдийг танилцуулах, өөрийн эрхэлж буй ажил, бизнесийг сурталчлах боломжийг олгох замаар бизнесийн хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа

  • Нэтворк маркетинг бизнесийн шинэ боломжийг танилцуулж амжилттай эрхлэхэд нь туслах бүх төрлийн сургалт, арга хэмжээ

  • Start UP компани болон бусад бизнесийн байгууллагуудад Дижитал шилжилт, Хуулийн болон Хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээнүүд

Гадаад харилцаа

  • Олон Улсын байгууллагатай хамтрантөсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

  • Жил бүр дотоодын болон гадаадын чуулга, уулзалт, форум бүх гишүүдийн хурал зэрэг үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

  • AMC байгууллагад гишүүн болсноор сард хэчнээн үйл ажиллагаанд оролцох боломжтой вэ? 

 

AMC байгууллагаас сард дунджаар 2-3 үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагддаг ба гишүүд өөрийн сонирхож буй үйл ажиллагаандаа оролцдог.

  • AMC байгууллага нийгэмд хандсан ямар ямар үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бэ?

SOCIAL LEAD-2020

Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжлийн карьер төлөвлөлтийн зураглалаа тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн салбарт залуу манлайлагчийг чиглүүлэх, хамтдаа хөгжих зорилготой. Жил бүр 20 оюутанг хамруулдаг менторшип хөтөлбөр юм.

  • Гишүүн биш хүн AMC-ийн үйл ажиллагаанд оролцох боломжтой юу?

AMC байгууллагын талаар танин мэдэх, үйл ажиллагаанд оролцож үзэх хүсэлтэй хүмүүст зориулж, зарим арга хэмжээгнээлттэй зохион байгуулдаг. Та тухайн үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч бүртгүүлснээр оролцох боломжтой.

  • AMC байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг хэрхэн авч хамрагдах вэ?

Үйл ажиллагааны мэдээллийг таныг AMC байгууллагад урьсан хүнээс болон AMC байгууллагын www.AMC.mn веб хуудас, AMC фейсбүүк хуудас зэрэг олон нийтийн сүлжээнээс авч, бүртгэл хийлгэснээр хамрагдах боломжтой.

  • AMC байгууллага хэдэн гишүүнтэй вэ?

АМС байгууллага 2020 оны 03-р сарын байдлаар 20 гаруй гишүүн, 10 гаруй түнш байгууллагатай хамтран ажиллаж байна.

 
  • AMC байгууллагын гишүүн байх ач холбогдол юу вэ?

AMC байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа хүмүүс хөгжлийн боломжийг атгадаг. AMC байгууллага өөрийн үйл ажиллагаагаараа дамжуулан гишүүддээ дараах 8 боломжийг олгодог. Үүнд:

1. Нэтворкинг болон бизнес хөгжлийн боломж

   Шилдэг бизнес эрхлэгчдээс сүүлийн үеийн бодит боломжуудын тухай мэдэх, суралцах

2. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх

    MY AMC буланд өөрийн мэдээллийг байршуулж, сошиал орчинд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх

3. Арга хэмжээний хөнгөлөлт

    60+ арга хэмжээнд гишүүний хөнгөлөлттэй оролцох

4. AMC мэдээллийн сүлжээнд нэвтрэх

    Дижитал контентед нэвтрэх, гишүүдийн мэдээлэлтэй танилцаж, 300+ хувь хүн бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох

5. Туршлага нэмэгдүүлэх

    Мэргэжлийн асуудлуудыг экспертүүдтэй хэлэлцэх, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэлүүдээс суралцах

6. Дижитал контент

    Нийтлэл, гарын авлага, сургалт болон подкаст хүлээн авах

7. Түнш байгууллагуудын хөнгөлөлт

    20+ бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн,үйлчилгээг 10-50%-ийн хөнгөлөлтэй авах

8. Өргөн хүрээний сургалт

    Нэтворк маркетинг, сошиал, маркетинг, хувь хүний хөгжил, нэтворкингтой холбоотой сургалтанд хамрагдах

 

 

  • AMC байгууллагад хэрхэн гишүүн болох вэ?

АМС байгууллагын эрхэм зорилго, зарчим, дүрмийг хүлээн зөвшөөрч буй та сайн дурын үндсэн дээр гишүүн болох боломжтой. Гишүүнээр элсэх хүсэлтэй хүн дараах шалгуурыг хангасан байна.

      - АМС байгууллагыг чин сэтгэлээсээ дэмжигч, сонирхогч байх

      - Эерэг зөв хандлагатай, шинийг санаачлагч байх

      - AMC байгууллагын албан ёсны үйл ажиллагаанд гурваасдоошгүй удаа оролцсон байх

      - Гишүүнчлэлийн татвар төлсөн байх

  • Гишүүнээр элсэх: 

 
  • AMC байгууллагын гишүүнчлэлийн татвар гэж юу вэ ?     
Та өдөрт 1370₮ өөрийгөө хөгжүүлэхэд, бизнес хамтын ажиллагааны боломжийг хүртэхэд, бусдыг амжилтанд хүрэхэд нь туслах, нийгэмд эерэг үйлс бүтээхэд зарцуулах буюу сарын 41.700₮ жилийн 500.000₮ байдаг. Жилийн татварын хамрах хугацаа нь гишүүнээр элссэн өдрөөс 1 жилийн хугацаатай байна. Оюутан энгийн гишүүний жилийн татвараас 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
 
  • AMC байгууллагын гишүүнчлэлийн татвар юунд зарцуулагддаг вэ ?

АМС байгууллага нь жилд 60+ гаруй сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөр бүхий үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд гишүүдийн татвар нь дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад зарцуулагддаг.

  • AMC байгууллага албан тушаал хэрхэн томилдог вэ?

АМС байгууллагын албан тушаалтнууд нь сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд байдаг. Тухайн жилийн манлайллыг авч буй Удирдах зөвлөлийн даргыг томилогдсон албан тушаалтнуудаас томилдог. Харин тодорхой шаардлагуудыг хангасан гишүүн сонгуульт албан тушаалтнаар сонгогдох боломжтой.

  • AMC байгууллага хаанаас санхүүждэг вэ?

АМС байгууллага нь Удирдах зөвлөлийн гишүүд, энгийн гишүүдийн татвар, хандиваар санхүүждэг. Хандив гэдэг нь AMC байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг дэмждэг, AMC байгууллагаас суралцдаг, АМС-д хөгждөгхүмүүсхандив өгөх тохиолдол олон байдаг бөгөөд мөн AMC байгууллагын үйл ажиллагаанууд дээр өөрийнхөө бизнесийг сурталчлах зорилгоор хандив өргөдөг.

 

Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page