top of page

САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020

Цаг хугацаа явж, юмс өөрчлөгдөхийн хэрээр нийгэм, хүмүүс хоорондын харилцаа өөрчлөгдөн хөгжиж, салбар салбарын нэр томъёо хүртэл өөрчлөгддөг. Тэгвэл 1990-д онд бид санхүүгийн эрх чөлөө гэж их ярьдаг байсан бол 2010 оноос хойш FIRE (Financial Independence, Retire Early) буюу санхүүгийн бие даасан байдал, тэтгэвэрт эрт гарах гэсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн шинэ нэршил нийгэмд нэлээд түгээд байна.


FIRE нь үлдсэн амьдралынхаа туршид дургүй ажлаа хийхгүйгээр, ямар нэг зүйлээс санхүүгийн хувьд хамааралгүйгээр, пассив (идэвхигүй) орлогоороо зарлагаа санаа зовохгүй төлж, тэтгэвэрт эрт гарч, зөвхөн дуртай зүйлээ хийж амьдрах явдал юм.


Бидний ихэнх нь амьдралынхаа туршид дуртай биш ажлаа мөнгөний төлөө хийдэг, байнгын ажлынхаа цагт баригдаж, гэр бүлтэйгээ ч олигтой цагийг хамт өнгөрөөж чаддаггүй, дуртай үедээ амралтаа аваад аялах боломж байдаггүй, ээлжийнхээ амралтаар аялах гэсэн ч мөнгө нь хүрдэггүй зэрэг яг ижил ийм хэмнэлээр ажил, гэр гэж явсаар яг чин сэтгэлээсээ хүсдэг, дуртай зүйлээ хийж бүтээж чадалгүй явсаар энэ амьдралаас явцгаадаг. Тэтгэвэр эрт гарна гэдэг нь та юу ч хийхгүй байна гэсэн үг биш, та заавал аль нэг байгууллагын цагаар унтаж босохгүй, ямар нэг хүний удирдлага дор ажиллахгүйгээр, дуртай үедээ бичих, сургалт хийх, подкаст хийх, зураг авах, зурах гээд хийхийг хүссэн бүхнээ хийнэ гэсэн үг. Учир нь таны амьдралын зардал та заавал байхыг шаарддаггүй пассив орлогоос тань төлөгдөж байгаа шүү дээ.

Тэгвэл яаж бид дуртай зүйлээ хийж, байнга мөнгөний төлөө ажил хийхгүйгээр, тэтгэвэрт эрт гарч, аялж зугаалж явах вэ? Энэ асуултанд олон мэргэжилтнүүд олон талаас нь хариулж, гол нь пассив орлого олох нэлээд хэдэн арга замыг санал болгодог. Үүнд:


• Сар бүр тогтмол орлого татдаг хадгаламж. Та сар бүр орлогоосоо тогтмол мөнгө хадгалж болно. Мэдээж энэ бол инфляци, хадгаламжийн хүү зэргээс шалтгаалан хангалттай орлого олох арга биш, гэхдээ огт хадгаламжгүй байснаас яаралтай үед хэрэглэх мөнгө заавал хадгалах хэрэгтэй. Хадгаламжийн хүүнээс ирж байгаа орлого бол танд бас бяцхан ч гэсэн нэмэлт орлого, танаас шалтгаалахгүй өсч байгаа мөнгө. Мөн нэмж хэлэхэд та хадгаламжаа барьцаалаад зээлийн карт ч авч болох бөгөөд зээлийн карт хэрэглээд сурчихвал хүнд бас л санхүүгийн том сахилга бат суулгадаг шүү.


• Өөрөө заавал байхыг шаарддаггүй, та байхгүй байсан ч явж байдаг хувийн бизнес. Аливаа хувийн бизнес сонгож хийхдээ, дандаа өөрөө зогсоод, хийгээд байдаг биш, хүнээ сургаад өөрөө оролцохгүй байх ямар бизнес байх вэ гэдгийг сайн судалж үзэж байж хийвэл танд пассив орлого үүснэ. Мэдээж хувийн бизнес хийхэд тулгардаг санхүү, татварын асуудлуудыг бас тооцож үзэж хэрэгтэй.


• Хувьцааны ноогдол ашиг. Та өөрт байгаа мөнгөөрөө аль нэг амжилттай яваа компаний хувьцаанаас авч болно. Монголд үнэт цаасны зах зээл хэдийгээр хангалттай хөгжөөгүй ч гэсэн үндэсний том компаниудын хувьцааг авч болно. Гэхдээ хувьцааны зах зээлд танаас шалтгаалахгүй, таны тооцоолол, судалгаанаас хамаарахгүйгээр гэнэтийн өөр хүчин зүйлийн улмаас авсан хувьцааны чинь үнэ унах магадлал байдаг тухай сайн санах хэрэгтэй. Ийм гэнэтийн зүйл тохиолдохгүй бол өсөн дэвжиж байгаа, үндэсний компаниудынхаа хувьцааг авахад танд бас пассив орлого бий болно.


• Зээлийн хүү. Та зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байгуулаад мөнгөө хүүтэй зээлж болох бөгөөд зээлдэгчийнхээ санхүү болон хувийн байдлыг сайн судлан, найдвартай харилцагчид зээлээд байвал танд орлого орсоор байна. Мэдээж найдваргүй зээлдэгч таарвал хуулийн байгууллагаар явж асуудлаа шийдүүлнэ гээд нэлээн төвөгтэй ажил болно.


• Түрээсийн орлого. Та түрээслэх үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад түрээсэлж болно. Олон ч хүн энэ арга замаар пассив орлоготой болдог. Гэвч мэдээж дээрхтэй адил найдваргүй түрээслэгч таарвал мөн хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх хэрэг гарна.


• Зураг, ном, хөгжим, патент зэрэг бүтээлч ажил болон нэтворк маркетингаас авах рояалти (royalty) буюу үлдэх орлого (residual income).


Дээрх бүх аргуудыг та давуу болон сул талуудыг нь судалж үзээд хийж болох боловч бидний танд санал болгох хамгийн найдвартай арга зам бол нэтворк маркетингаас олох үлдэх орлого буюу пассив орлого (үлдэх орлого нь аажимдаа пассив орлого болдог) юм. FIRE байдалд очиж, дуртай зүйлээ хийж, дураараа амьдрахын тулд хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байх хамгийн чухал бөгөөд таны нэг орлогын эх үүсвэр нь нэтворк маркетингаас олох пассив орлого байвал тун оновчтой сонголт болно. Нэтворк маркетинг нь дуучид нэг удаа дуугаа дуулаад тухайн дууны CD борлогдох болгонд эсвэл тухайн дуу дахин тоглогдох болгонд орлого авсаар байдаг шиг та нэг удаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулсан үйлдлээсээ цаашид байнга үргэлжлүүлэн орлогоо авсаар байдаг. Та нэг удаа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ ойлгуулаад борлуулсан хүндээ дахин дахин борлуулах үйлдэл хийх хэрэггүй, таны хэрэглэгч нар өөрсдөө бүтээгдэхүүн, үйлчилгээг тань авсаар байдаг. Энэ нь та байнга тухайн зүйлийг хийхгүй, байнга тэр бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагагүй, нэг удаа үйлдэл хийгээд байнга орлого орох буюу танд пассив орлого үүсдэг байна. Энэ аргын гол онцлогууд нь эхлэлийн хөрөнгө танаас шаарддаггүй бөгөөд бүтээгдэхүүн нь дандаа өргөн хэрэглээнийх байдаг тул танд ямар ч эрсдэл үүсдэггүй.


Ийнхүү мэргэжилтнүүдийн зөвлөсөн дээрх аргуудыг санхүүгийн амьдралдаа хэрэгжүүлэн, нэмэлт орлогын эх үүсвэртэй болж, баяр баясгалангүй нэгэн хэвийн, санхүүгийн хараат амьдралаасаа салж болох нь. Олон эдийн засагчид "зардлаа багасгах бус орлогоо нэмэгдүүлвэл та санхүүгийн амжилт/бие даасан байдалд хүрнэ" хэмээн зөвлөдөг нь нэгийг бодууштай.



Бэлтгэсэн: Хуульч, өмгөөлөгч П.Анударь



Ашигласан эх сурвалж:


ความคิดเห็น


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page