top of page

НЭТВОРК МАРКЕТИНГ БУЮУ СҮЛЖЭЭНИЙ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020

Сүлжээ гэж яг юу вэ?

Яагаад хүмүүс “Өө сүлжээ юм уу?” гээд зугтдаг вэ? Сүлжээ тийм айгаад байхаар зүйл үү? Та сүлжээний бизнесийн талаар хэр мэдлэгтэй вэ? Судлаж үзсэн үү? Та сүлжээний бизнест дургүй байж болох ч яг юунаас нь болж дургүйцдэгээ бодож үзсэн үү?

Хүн ер нь мэдэхгүй, танихгүй, судлаагүй, уншаагүй зүйлийнхээ талаар муулж ярьдаг, үзэн яддаг бас зугтдаг аж. Хүмүүсийг дуурайх нь ч элбэг. Сүлжээ, сүлжээний бизнес гэхээр бидний нүдэнд тортой бараа барьж орж ирээд авахыг тулгадаг тэтгэврийн насныхан, гэртээ суудаг найзууд санаанд ордог. “Би энэ бүтээгдэхүүнийг маш сайн мэднэ. Чи зүгээр л ав” гэдэг хүмүүс бүтээгдэхүүнийхээ талаар уншиж, судлаагүй, борлуулалт хийх л цор ганц зорилготой хүмүүс байдаг. Тэгэхээр сүлжээний бизнес болон түүний бүтээгдэхүүн бус түүнийг хийж буй хүмүүсийн арга барил, ур чадвар сүлжээний бизнесээс бэргэх шалтгаан болдог байна.

Сүлжээ гэдэг нь товчхондоо харилцан холбоотой хүн ба эд юмсын нэгдэл юм. Та бодоод үзээрэй, интернэт сүлжээгээр компьютер гэх тоног төхөөрөмж хэдэн саяараа хоорондоо холбогдож, тэнд сүлжээ үүсч байдаг. Энэ эд юмсын сүлжээн дээр тулгуурлан хүмүүс бид хоорондоо интернэтээр холбогдон тэнд хүмүүсийн сүлжээ үүсч байдаг. Бид өдөр тутам, цаг минут болгонд өөрсдийн сүлжээндээ ажиллаж, амьдарч байдаг. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа, агуйд амьдарч байх үеэсээ л сүргээрээ амьдардаг байсан. Одоо тэр нь нийгэм болсон. Хүн хэзээ ч ганцаараа амьдардаггүй нийгмийн амьтан. Амьдарч байгаа нийгэмдээ танил хүмүүсийнхээ сүлжээн дунд ажиллаж, бизнес хийж, найзалж нөхөрлөж, хайрлаж дурлаж, гэр бүл, бүлэг болон амьдардаг. Та хувийн бизнес эрхэлдэг. Бараа зардаг. Түүнийгээ хэнд зарах вэ? Хамгийн түрүүнд таньдаг хүмүүсийн хүрээлэлд, сүлжээндээ, тэр сүлжээнээсээ цааш бий болон салбарласан сүлжээнд зардаг. Та ажилд орохдоо бас л танил тал, хүрээлэл, сүлжээндээ л ажил хайдаг. Хүмүүс бид төрөл бүрийн сүлжээн амьдардаг хэрнээ түүнээс цэрвэж, зугтаахын учир юун?

Тэгвэл сүлжээний бизнес гэж юу вэ? Олон улсад бол ийм нэр томьёо байхгүй л дээ. Зөвхөн Монголд л байдаг нэршил. Олон улсад хэрэглэгддэг нэр томьёо нь “сүлжээний маркетинг” буюу “нэтворк маркетинг”. Нэтворк маркетинг гэдэг нь уламжлалт маркетинг гэдэг шиг л бизнесийн нэг загвар. Уламжлалт маркетингаар нэг компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дистрибютр, бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаачин гээд олон шат дамжлага дамжаад таны гар дээр ирэхдээ зар сурталчилгааны зардал, лангууны түрээсийн төлбөр, худалдагчийн цалин, тухайн компаний ашиг гээд маш олон нэмэлт өртөг шингэсний дараа таны гар дээр ирдэг буюу та хямд бүтээгдэхүүнийг үнэтэй авдаг гэсэн үг. Тэгвэл нэтворк маркетингийн хамгийн гайхалтай нь өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компаниас шууд худалдааны зарчмаар таны гарт ямар ч нэмэлт өртөг шингээлгүйгээр хүргэдэгт байгаа юм. Нэтворк маркетингийн бизнесийн загвартай компаниуд зар сурталчилгаанд мөнгө үрдэггүй. Оронд нь амнаас ам дамжих маркетинг буюу таны танилуудад танаар дамжин бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Мөн шууд худалдааны зарчмаар бүтээгдэхүүнээ борлуулдаг учраас дээр дурьдсан олон шат дамжлага, зардал байхгүй. Та чанартай бүтээгдэхүүнийг ямар ч нэмэлт зардал шингээгүй үйлдвэрийнх нь үнээр л авч байна гэсэн үг. Харин та уг хэрэглэсэн бүтээгдэхүүнээ зөвхөн өөрөө хэрэглэхгүй, тандаг хүмүүстээ санал болгоход тухайн компани танд зөвхөн өөрөө хэрэглэлгүй олон хүнд түгээсэнд баярлалаа хэмээн урамшуулал олгодог. Ердөө ийм энгийн зарчим дээр нэтворк маркетинг өнөөдөр дэлхий даяар маш хурдацтай хөгжиж байна. Таны төсөөлж байгаагүй уламжлалт маркетингаар бизнесээ явуулдаг маш олон компани давхар нэтворк маркетингийн загварыг ашиглан бизнесээ өргөжүүлсээр байна. Дэлхийн тэрбумтнууд нэтворк маркетингийн хөгжлийг удахгүй франчайзаас илүү гарна хэмээн хэлж байна.

Франзайч гэх та бидний сайн мэдэх KFC, Coca Cola, Pizza Hut, Caffe Bene гэх бизнесийн загвар угтаа бол мөн л сүлжээ шүү дээ.

Сүлжээ үүсгэн бизнесээ тэлж байна гэсэн үг, франчайзийн нэг том сул тал бол яалт ч үгүй их хэмжээний эхлэлтийн хөрөнгө байдаг бол нэтворк маркетингийн хувьд эсрэгээрээ.

Түүнчлэн нэтворк маркетингийн бас нэг том давуу тал бол та residual income буюу үлдэх орлого үүсгэн түүнийгээ passive income буюу пассив орлого болгодог явдал юм. Ямар ч ажлыг хийж байгаад болиход орлого нь хамт зогсдог. Тэгвэл бизнесийн энэ загвар танд эхэндээ бага зэрэг хөдөлмөрлөж, өөрийн бат бөх сүлжээг бий болгоод цаашид дуртай зүйлээ хийнгээ мөнгө олох боломжийг олгож, урт хугацаандаа санхүүгийн бие даасан байдалд хүргэдэг.

Тиймээс орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхдаг, хөгжих сэтгэлгээтэй, мэдлэг, боловсрол, хувийн бизнестэй маш олон хүмүүс нэтворк маркетингийн салбарыг сонгон өөрсдийгөө улам илүү хөгжүүлэн ажиллаж байна. Шинэ зууны шинэ эдийн засгийн орчинд амьдарч байгаа та ч гэсэн бизнесийн шинэ загварыг сонирхоод уншиж, судлаад үзээрэй, таныг өөрийн чинь төсөөлж байгаагүй ихээр сорьж, өөрчилж, хөгжүүлж чаддаг гайхалтай бизнес шүү.



Бэлтгэсэн: Хуульч, Өмгөөлөгч П.Анударь

コメント


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page