• AMC

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ХЭРХЭН АВАХ ВЭ?


Covid-19 цар тахал нь Дэлхий дахинд сүүлийн 100 жилд тохиолдоогүй эдийн засгийн ноцтой хямралд хүргэж буй талаар эдийн засагчид ярьж байна. Дэлхийн ихэнхи улс оронд онц байдал зарлаж хөл хорио тогтоосны улмаас олон бизнес хаалгаа барьж үйл ажиллагаа нь аль хэдийн доголдож эхлээд байгаа билээ.

Монгол Улсын хувьд МҮХАҮТ-аас 1504 аж ахуй нэгжийг хамруулсан судалгаагаар нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх зургадугаар сар гэхэд 200-250 мянган хүн ажилгүй болох аюул нүүрлээд буй талаар анхааруулсан байна.

Энэ цаг үед үйл ажиллагаа нь доголдож хүндрэлд орсон компаниудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, татварыг хойшлуулах гэх мэт арга хэмжээнүүдийг төр засгаас авсаар байна. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ хямралыг даван туулахын тулд танаж хасаж болох бүхий л зардлуудыг хасч ажлын байрны цомхотгол, ажилтны тоог цөөрүүлэх арга хэмжээ авсаар байна. Үүний улмаас олон мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж буй харамсалтай дүр зураг хаа сайгүй үзэгдэх боллоо. Иймд ажилгүй болж буй иргэдэд зориулж ажилгүйдлийн тэтгэмжийн талаар, тэтгэмжийг хэрхэн авах талаар мэдээлэл өгье.

Юуны өмнө бид ямар нэгэн аж ахуй нэгжид ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгвэл бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь дараах төрөл, хувь хэмжээгээр ИРГЭН болон АЖ АХУЙ НЭГЖээс нийгмийн даатгалын санд төлөгддөг.

Энэхүү төлсөн шимтгэл тань таныг тэтгэвэрт гарах, осолд өртөх, АЖИЛГҮЙ БОЛОХ эмнэлгийн үйлчилгээ авахад буцаад танд улсаас олгогдож буй тэтгэмж юм.

Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ?

Даатгуулагч /иргэн/ ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөний улмаас тодорхой хугацаагаар орлогогүй болох эрсдэл үүсдэг. Ажидлгүйдлийн даатгал нь энэхүү эрсдлийг бууруулах, дараачийн ажилд орох хүртэл хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй тэтгэмж юм.

Хэн ажилгүйдлийн тэтгэмж авах вэ?

Иргэн та ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч /иргэн/ байх ёстой.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Өргөдөл /харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл/

  • Нийгмийн даатгалын дэвтэр /холбогдох бүх бичилтийг хийлгэж нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулсан байх/. Хэрэв таны ажиллаж байсан байгууллага, таны оршин суугаа дүүргээс өөр дүүрэгт харьяалагддаг бол нийгмийн даатгалын дэвтэрт хасалт хийлгэнэ.

  • Ажлаас чөлөөлөгдсөн тушаал /эх хувиар/

  • Иргэний үнэмлэх /эх хувь болон хуулбар/

  • Зураг 1 хувь /өргөдлийн маягт бөглөхөд шаардлагатай/


Та дээрх бичих баримтыг бүрдүүлэн өөрийн оршин суугаа дүүргийн хөдөлмөрийн хэлтэст очиж ажилгүй болсоноо бүртгүүлэн МЭДЭГДЭХ ХУУДАС авна. Мөн та эдгээр бүх бичиг баримтыг 1 хувь канондож эх хувийн хамт өөрийн оршин суугаа дүүргийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ ажлаас халагдсанаас хойш календарын 14 хоногийн дотор очиж ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлнэ.

Хэрэв та хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн лавлагааг хугацаанд нь бүрдүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргах хугацаа /14 хоногийн хугацаа/ хэтэрсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж болдог. Хамгийн гол нь та хүндэтгэн үзэх шал