top of page

Coach Me Day

Энтрепрёнер хүнд олон төрлийн мэдлэг, ур чадвар байвал бизнесийн хөгжлөөрөө бусадтай хөл нийлүүлж чадна. Санхүүгийн, гадаад хэлний, харилцааны, хувийн зохион байгуулалт, маркетинг, сошиал хөгжүүлэлт, хувийн брэндинг зэрэг тал талын мэдлэг, чадварыг Coach Me Day сургалт олгох зорилготой. АМС Coach Me Day сургалтыг сард 1 удаа зохион байгуулдаг ба салбар бүрийн шилдэг менторууд, сургагч багш нар, өндөр туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, сургалтыг удирдан явуулах болно. Coach Me Day сургалтанд хүн бүр хамрагдах боломжтой, сар бүр сургалтын илтгэгч болон сэдвийг зарладаг бөгөөд тухайн сэдвийг сонирхож буй бүгд урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой. Мэдээж АМС сургалт, арга хэмжээ бүрээрээ өөрийн гишүүд, бизнес эрхлэгч нараа дэмжих зорилготой байдаг ба Ampreneur болох анхны алхмаас эхлээд чадварлаг бизнес эрхлэгч болох хүртэл нь бүх талын мэдлэг, мэдээллээр ханган ажиллахыг хичээдэг. АМС гишүүд сургалтанд хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагддаг болохыг мөн анхаараарай!

Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page