AMConnect
11-р сарын 22. Ба
|Highland Park Mongolia
Таныг амжилтыг оновчтой ажил, бас ажилтантай холбоё!


Time & Location
2019 оны 11-р сарын 22 10:00
Highland Park Mongolia, Ulaanbaatar, Mongolia
About the event
Бизнес эрхлэгч, байгууллагын хүний нөөцийн дарга та тохирох ажиллах хүчнийг хайсаар байна уу? Харин ажил эрчимтэй хайгч та ур чадвараа харуулах боломж олдохгүй, цаасан дээр тавигдсан шаардлагад дарагдсаар байна уу? Эдгээр хэрэгцээ шаардлага бүхий хоёр талыг буюу ажил олгогч, ажил хайгч нарыг хамтад нь цуглуулж, аль аль нь өөртөө яг таг тохирох тэр ажлыг солилцох боломжийг олгохоор AMC энэ удаагийн арга хэмжээг зохиож байна.
AMConnect -д манайд хүсэлтээ ирүүлсэн байгууллагын эрх бүхий хүн, мөн манайд CV-гээ илгээж, тодорхой шалгуурыг давсан ажил горилогч хүмүүс оролцох бөгөөд эдгээр хүмүүсийн амжилтыг холбож, ирээдүйд бүтээх гайхалтай үр өгөөжийг нэгтгэхийн төлөө манай байгууллага хичээн ажиллахдаа баяртай байна.