БИДНИЙ ТУХАЙ
АМС буюу АМЖИЛТЫН ТАНХИМ нь гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд 2019.08.08-нд үүсгэн байгуулагдсан. Бид амжилтанд тэмүүлэгч эрхмүүдийг холбон хамтын ажиллагааг бий болгох, бизнес эрхлэгч болон энтрепренеруудыг хувь хүний хөгжил, ур чадвар олгох сургалтаар хангах, үнэт зүйл нэгтэй бусад байгууллагыг дэмжин, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Бизнес эрхлэгч, энтерпренер та гишүүн болж манай үйл ажиллагаанд хамрагдах боломжтой бөгөөд та гишүүнчлэлийн журам хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Үндсэн ажиллагааны хоёр дах чиглэл бол Шууд худалдааны салбар болох нэтворк маркетинг бизнесийг Монгол Улсад хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Манай Улсад нэтворк маркетинг бизнесийн эрх зүйн зохицуулалт хангалтгүй бөгөөд шууд худалдааны салбарын бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, бизнес эрхлэгчдийг мэргэжлийн түвшинд ажиллах нөөц бололцоог бий болгох зорилгыг бид тээж шууд худалдааны Дэлхийн №1 компани болох АНУ-ын Amway компанийн бизнес эрхлэгчдэд тулгуурлан ажилладаг болно. Тиймээс бид Amway компанийн бизнес эрхлэгчдийг дэмжих замаар шууд худалдааны зөв хөгжлийг бүрдүүлэх болно.
АМС нь амжилтаа бүтээх зорилготой хүмүүсийг холбох болон Amway бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлд сургалт, арга хэмжээ, уулзалт форум, судалгаа хийх, үнэн бодит мэдээ мэдээллийг түгээх зэрэг ажлуудыг тогтмол явуулдаг. Үйл ажиллагааны мэдээллүүдийг та вэб сайтын бусад цэсээс болон бидний сошиал хаягуудаас хүлээн авах боломжтой.
Хувь хүнийг бизнес эрхлэгч болгон хөгжүүлснээр бид тухайн хүний амжилт бүтээмжийг нэмэгдүүлж, үүгээрээ дамжуулж эх орондоо эерэг дэвшлийг авчрах, амьдралын чанар дээшилсэн эрүүл, аз жаргалтай нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь АМС-ын мөн чанар юм. Хүсэл, зоригийг маань дэмжиж, бидний нэг хэсэг болоход тань бид үргэлж талархан хүлээн авах болно.
АМЖИЛТЫГ ХОЛБОЁ!