AGG
Амжилтаа бүтээхээр Амвэйн бизнесийг сонгосон танд баяр хүргэе! Энэ бол шинэ бизнес, учир нь нэтворк маркетинг бизнесээр мэргэшиж ажилласан туршлага манай улсад цөөн байдаг. Тиймээс та энэ бол зүгээр л таньдаг хүмүүстээ санал болгодог бизнес биш гэдгийг анхнаас нь ойлгох нь чухал. Бид ямар нэг мэдлэг чадвар сайтар суралцсаны дараа л ажилд орж, сайн ажилладаг. Үүнтэй яг адил та нэтворк маркетингийн бизнесд ажиллахаар шийдсэн л бол тодорхой алхмуудыг дагаж мөрдөн, мэргэшин ажиллах хэрэгтэй юм. Хамгийн анхан шатны ойлголтоос эхлээд лидер болон дэвшиж, Амвэйн бизнесийн өндөр хувь хүрэх хүртэл хэрэгцээт мэдлэг чадварыг олгох "AGG" буюу Amway Guide and Grow цогц сургалтаа танд зориулж байна. Та итгэл, урам зориг, эрч хүчээ базаагаад ирээрэй!

Энэхүү "AGG" сургалт нь зөвхөн АМС байгууллагын гишүүд орох эрхтэй, гишүүний жилийн эрхэнд дагалдаж ирдэг тусгай сургалт юм. Сургалтын агуулгыг бид хамгийн өндөр түвшинд бэлтгэж, баталгаат эх сурвалж, бодит судалгаа дүгнэлтэд үндэслэсэн мэдээллийг оруулсан болно.
Сургалт Бямба гарагт, нийт 8 цагийн турш үргэлжлэх бөгөөд хөнгөн зууш, унд мөн багтсан. Бизнес эрхлэх шийдвэр гаргасан та энэ сургалтанд идэвхтэй оролцсоноор цагаа хэмнэн, нэг удаагийн сургалтаар үндсэн бүх мэдлэгийг цогцоор авах боломжтой юм.
Сургалтанд хамрагдахыг хүсвэл та доорх хуваарийг шалгаж, дараагийн сургалтанд бүртгүүлээрэй!

