НүүрМэдээҮйлчилгээТүүхУдирдлагын багЗурагХуульХолбоосХолбоо барихБлог
Home Нүүр

 Ай Эм Кэй нь Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа компани, төрийн байгуулага, хувь хүнд зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бие даасан хувийн компани. Үйл ажиллагааны чиглэл нь ашигт малтмалын ордын геологийн нөөцийг тооцох, урьдчилсан болон нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл тооцоог хийх, уулын ажлын урт богино хугацааны төлөвлөгөөг хийх, уурхайн ашиглалтын тайлан хийх, эдгээрийг төрийн байгуулагуудаар батлуулах үйл ажиллагааг хийдэг.  Нийт 2 геологич, 2 уулын инженер, маркшейдер, туслах ажилтан зэрэг 8 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.

 

Манай мэрэгжилтэнүүд нь үйлчлүүлэгчидийн зорилго шаардлагад нийцсэн үйлчилгээг богино хугацаанд чанрын өнөдөр түвшинд хийж ажиллагдаг чадварлаг хамт олон. Бид өөрсдийн мэдлэг, олон жилийн туршлага дээр үндэслэн геологи уул уурхайн орчин үеийн төлөвлөлтийн программ хангамжийг ашиглан үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн уул уурхайн зөвлөгөөг үзүүлж байна. Тухайлбал янз бүрийн ордын геологийн загварчлал хийж нөөцийг тооцох, уул геологийн нөхцөлөөс нь хамааруулан уурхайн ашиглалтын системийг сонгон авч төлөвлөлт хийх, тоног төхөөрөмжийн сонголт хийх, маркетингийн болон стратеги төлөвлөлт хийх зэрэг олон үйл ажиллагааг явуулж байна.

 

Манай компани нь уул уурхайн төслүүдийг хийхдээ барууны өндөр хөгжилтэй орнуудад ихээр хэрэглэдэг Surpac, Minesight, 3D-survey, AutoCAD зэрэг инженерингийн программ хангамжуудыг өргөн ашиглаж байна.

 
Сурталчилгаа
Design by www.amc.mn Copyright © 2008 AMC Co.,LTD All rights reserved.